Мэдээ мэдээлэл

2014/04/21 Хэт авиан шинжилгээ гэж юу вэ?
Хэт авиан шинжилгээ гэдэг нь дууны долгионыг (хэлбэлзлийг) ашиглаж таны ураг, ихэс, умай болон бусад дотор эрхтэнүүдийн бүтцийн байдалд үнэлэлт өгдөг нонинвазив (арьс болон салст бүрхүүлийг гэмтээдэггүй) шинжилгээний арга юм.

2014/04/11 Толгой тань байнга өвддөг бол
Толгой өвдөхөөр эмчид үзүүлэхгүй өвчин намдаах эм, эсвэл даралтны эм уугаад явдаг хүмүүс их байдаг.

2014/04/08 Тархины даралт
Хүчилтөрөгч болон цусан хангамжийн дутлын шалтгаантай тархины эмгэгшил нь тархины саажилт, оюуны хомсдол, хараa

Баянгол Эмнэлэг

ТАВТАЙ МОРИЛНО УУ

Манай эмнэлэг анх 1997 онд “Өрнө Дорны Засал” нэртэйгээр байгуулагдсан. 2002 оноос “Төрөлжсөн Нарийн Мэргэжлийн БАЯНГОЛ ЭМНЭЛЭГ” болон өргөжиж Амбулатори, Стационарийн төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг, оношлогоог мэргэжлийн өндөр түвшинд чанартай хийж гүйцэтгэж байна.

Бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээний MNS стандартуудыг эмчилгээ үйлчилгээндээ мөрдөн ажиллаж, лабораторийн шинжилгээний дотоод гадаад чанарын хяналтанд тогтмол хамрагддаг.

2012 онд ISO 9001 Чанарын Удирдлагын Тогтолцоог хэрэгжүүлэн олон улсын жишигт нийцсэн цахим эмнэлэг болохын төлөө ажиллаж байна.

Боловсон хүчний хувьд гадаад дотоодын нэр хүндтэй томоохон их дээд сургуулиудыг төгссөн бүх чиглэлийн клиникийн дадлага туршлагатай зөвлөх болон тэргүүлэх зэргийн 60 гаруй эмч, эмнэлгийн дунд мэргэжилтэн ажилчидтай.

Бид дэлхийн эрүүл мэндийн тэргүүлэх технологийг нэвтрүүлэн иргэддээ цогц чанартай үйлчилгээг хүргэхээр зорин ажиллаж байна.
 

ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ

Санал асуулга

Asuulga 1

Эрүүл мэндтэй холбоотой мэдээ мэдээлэл, зөвлөгөөг та ямар сувгаар илүү их авдаг вэ?


бусад санал